ХОВД АЙМАГ:Энэ сарын 24, 25-нд зарим газраар ялимгүй цас орно

May be an image of text that says

2026 оны 01-р сарын 19-нөөс 01-р сарын 28-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/23-наас нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна/

Хур тунадас: 24,25-нд зарим газраар ялимгүй цас орно. 

Салхи: 24-нд зарим газраар секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 1-6 метр.

Агаарын температур: Нийт нутгаар шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -21....-26 градус хүйтэн байна. 23-наас нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч нийт нутгаар шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ