
ЦАГ АГААРЫН АНХААРУУЛГА МЭДЭЭ:
Өнөөдрөөс /2026.01.15/ нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч зарим газраар цасан шуурга шуурч зам даваа хаагдах эрсдэлтэй тул учирч болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.
Иймд малчид, иргэд тээвэрчид та бүхэн:
-Цаг агаарын богино хугацааны урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрд хүлээн авах
-Хол, ойрын замд гарахдаа тухайн газар орны онцлогийг судалж, шаардлагагүй бол замд гарахаа түр азнах
-Хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, дулаан хувцаслах, автомашин техник хэрэгслийн бүрэн, бүтэн байдлыг хангах
-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах
-Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
-Бага насны хүүхэд, өндөр настан, тусгай хэрэгцээт иргэдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх
-Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байх
-Баталгаат зам гарцаар зорчих зэргээр аюулгүй байдлаа хангахыг аймгийн Ус, Цаг уур орчны шинжилгээний төв болон Ховд Онцгой Байдлын Газраас онцгойлон анхааруулж байна.