
Анхааруулга мэдээ:
/Цас орж хүйтрэх ба Дуут сумын нутгаар хамгийн хүйтэн байж шөнөдөө -20 градусыг давна/
Энэ сарын 05-аас 06-нд шилжих шөнө, 06-ны өдөр ихэнх нутгаар, 06-наас 07-нд шилжих шөнө зарим газраар хур тунадас, нойтон цас, цас орж үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгаа тул хол ойр зорчихдоо аюулгүй байдлаа сайтар хангаж, учирч болзошгүй эрсдлээс сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОШТөвөөс ОНЦГОЙЛОН анхааруулж байна.