ХОВД АЙМАГ:Энэ сарын 06, 07-нд зарим газраар цас орж 06-наас нийт нутгаар хүйтэрнэ

May be an image of text

2025 оны 11-р сарын 03-наас 11-р сарын 12-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/06, 07-нд зарим газраар хур тунадас, цас орж, 06-наас нийт нутгаар хүйтэрнэ/

Хур тунадас: 05-наас 06-нд шилжих шөнө, 06-ны өдөр, 06-наас 07-нд шилжих шөнө болон 07-ны өдөр зарим газраар ялимгүй хур тунадас, цас орно. 
Салхи: 04,07,09,11-нд 5-10 метр,  зарим газраар секундэд 11-13 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 3-8 метр.
Агаарын температур: Дуут сумын нутгаар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө өдөртөө 0...-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна. 06-наас нийт нутгаар хүйтэрч, Дуут сумын нутгаар шөнөдөө -19...-24 градус, бусад нутгаар шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө Уулархаг нутгаар -2...-7 градус хүйтэн, бусад нутгаар -3 градус хүйтнээс +2 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ