
2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:УУР АМЬСГАЛЫН ТОЙМ:
Олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.
Арван нэгдүгээр сарын агаарын температурын олон жилийн дундаж нь уулархаг нутгаар -12...-18°C хүйтэн, бусад нутгаар -6...-12°C хүйтэн байдаг. Сарын нийлбэр хур тунадас ОЖД-аар Алтайн өвөр говийн нутгаар 2-6 мм, бусад нутгаар 0-2 мм ордог байна.
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:
Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим (Зураг.1) хур тунадас мөн нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. (Зураг.2)
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг.3)–д харуулав. Сарын эхээр ихэнх нутгаар ОЖД-аас дулаан, цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1-2°С дулаан, харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1-3°С хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас сарын ихээр уулархаг нутгаар, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
ЗӨВЛӨМЖ:Нэгдүгээр арав хоногийн эхэн үед ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД-аас хүйтэн, хур тунадастай байх төлөвтэй байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг цаг тухай бүрт авч ашиглан, ажлаа төлөвлөхийг аймгийн УЦУОШТөвөөс зөвлөж байна.
