ХОВД АЙМАГ:Энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнө, 14,15-нд ихэнх нутгаар, 16-нд зарим газраар хур тунадас, цас орно

May be an image of arctic and text

2025 оны 10-р сарын 13-наас 10-р сарын 22-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/Энэ 10 хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ/
Хур тунадас:13-наас 14-нд шилжих шөнө, 14,15-нд ихэнх нутгаар, 16-нд зарим газраар хур тунадас, цас орно.
Салхи:14,15-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүсч зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 3-8 метр.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө -4....-9 градус хүйтэн, өдөртөө 0....+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4 градус хүйтнээс +1 градус дулаан, өдөртөө +3...+8 градус дулаан, 16-наас ихэнх нутгаар хүйтэрч уулархаг нутгаар шөнөдөө -13....-18 градус, өдөртөө -4....-9 градус, бусад нутгаар шөнөдөө -9... -14 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө бага зэрэг дулаарна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ