ХОВД АЙМАГ:09-р сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

May be an image of text

2025 оны 08-р сарын 25-наас 09-р сарын 03-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/Энэ 10 хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар бороо орно/
Хур тунадас: 26, 27, 28-нд зарим газраар, 09 сарын 01,02-нд уулархаг нутгаар бага зэргийн бороо, түр зуурын аадар бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи: 09 сарын 01, 02-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 
Агаарын температур: нийт нутгаар бага зэрэг сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө -1 хүйтнээс +4 градус дулаан, өдөртөө +12...+17 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна. 30-наас дулаарч уулархаг нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ