ХОВД АЙМАГ: Энэ сарын 13-нд зарим газраар, 15-нд уулархаг нутгаар бага зэргийн бороо, түр зуурын аадар бороо орно

May be an image of mountain and text

2025 оны 08-р сарын 11-нээс 08-р сарын 20-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
/ Энэ 10 хоногийн ихэнх хугацаанд нийт нутгаар бороо орохгүй/

Хур тунадас:
13-нд зарим газраар, 15-нд уулархаг нутгаар бага зэргийн бороо, түр зуурын аадар бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи: 13,14-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. 12-нд ихэнх нутгаар сэрүүн байж Уулархаг нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +17...+22 градус, бусад нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ