
2025 оны 07-р сарын 28-наас 08-р сарын 06-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв/Хугацааны эхээр ихэнх нутгаар халалт үргэлжлэх тул наршилтаас сэрэмжилнэ үү/
Хур тунадас: 29,31-нд Уулархаг нутгаар, 08-р сарын 01,03,04-нд зарим газраар бага зэргийн бороо, түр зуурын аадар бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 10-12 метр. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +24...+29 градус, бусад нутгаар шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +29...+34 градус дулаан байна. 31-нээс нийт нутгаар бага зэрэг сэрүүсч Уулархаг нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.