ХОВД АЙМАГ: 07 дугаар сарын цаг агаарын төлөв

May be an image of text

2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ:

Олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.
Долоодугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Уулархаг нутгаар +8...+14°C, бусад нутгаар +14...+20°C дулаан байдаг. Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 0-30 мм, бусад нутгаар 30-70 мм ордог байна. 

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан (Зураг.1) байх бол хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна. (Зураг.2) 

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг.3)–д харуулав.

May be a graphic of map and text that says

Сарын эхээр зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүхэн байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд зарим газраар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар халж, дундаж температур гуравдугаар арав хоногийн дунд үе хүртэл ОЖД–аас 2–5°С–аар дулаан байх бол гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар сэрүүн байх төлөвтэй байна.  

ЗӨВЛӨМЖ

Энэ сард нийт нутгаар хур тунадас харьцангуй багатай байх боловч агаарын температур нийт нутгаар ОЖД-аас дулаан байгаатай холбоотой халалтаас шалтгаалсан гэнэтийн аадар бороо орох магадлалтай тул гол мөрний усны түвшин нэмэгдэх, болзошгүй үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Түүнчлэн энэ жилийн дундаж салхины хурд их байгаатай холбоотой дуу цахилгаантай аадар борооны өмнө салхи түр зуур ширүүсэх зэрэг нөөлөг салхины болзошгүй аюулаас сонор сэрэмжтэй байж цаг агаарын богино хугацааны мэдээг өдөр тутам авч, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг аймгийн УЦУОШТөвөөс малчид, тариаланчид, ард иргэдэд анхааруулж байна.

May be an image of ‎text that says
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ