
2025 оны 06-р сарын 23-наас 07-р сарын 02-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/ Энэ 10 хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын аадар бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжилнэ үү /
Хур тунадас: 24,25,27-нд Уулархаг нутгаар, 28, 29, 07-р сарын 01-нд зарим газраар бага зэргийн бороо, түр зуурын аадар бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи: Ихэнх хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 10-12 метр. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +27...+32 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.