
2025 оны 05-р сарын 26-наас 06-р сарын 04-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв/Энэ 10 хоногт нийт нутгаар сэрүүсч, хугацааны эхэн болон сүүлчээр зарим газраар бага зэргийн бороо орно/
Хур тунадас: 27,28-нд Алтайн өвөр говь болон Уулархаг нутгаар, 06-р сарын 01,02-нд Нутгийн хойд хэсгээр, 03,04-нд зарим газраар бага зэргийн хур тунадас, бороо орно.
Салхи: 27, 27-28-нд ихэнх нутгаар секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр, Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр. Борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 26-нд Уулархаг нутгаар шөнөдөө +5... +10 градус, өдөртөө +17...+22 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. 27-ноос нийт нутгаар сэрүүсч, Уулархаг нутгаар шөнөдөө -1 градус хүйтнээс +4 градус дулаан, өдөртөө +11...+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.