ХОВД АЙМАГ:Энэ сарын 22 хүртэл нийт нутгаар дулаарна

May be an image of text

2025 оны 03-р сарын 17-ноос 03-р сарын 26-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/Энэ 10 хоногийн 22 хүртэл нийт нутгаар дулаарч байгаа тул шар усны үерээс сэрэмжилнэ үү. Хугацааны сүүлчээр нийт нутгаар салхи шуургатай, хүйтэн байна/

Хур тунадас:
23,25-нд Уулархаг нутгаар, 26-нд зарим газраар бага зэргийн цас, нойтон цас орно.
Салхи: 22-нд Уулархаг нутгаар, 23,24-нд зарим газраар секундэд 6-11 метр, 25,26-нд ихэнх нутгаар секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, зарим үед түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур: 03-р сарын 22 хүртэл нийт нутгаар дулаарч, Алтайн өвөр говиор шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна. 23-наас нийт нутгаар бага зэрэг хүйтэрнэ гэж аймгийн УЦУОТШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ