
2025 оны 03-р сарын 10-наас 03-р сарын 19-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 12-нд Алтайн өвөр говь болон уулархаг нутгаар, 13-нд Их нууруудын хотгороор, 18,19-нд зарим газраар бага зэргийн цас орно.
Салхи: 11,12-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур: Алтайн өвөр говь болон Уулархаг нутгаар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.