ХОВД АЙМАГ:Энэ сарын 23-наас нийт нутгаар хүйтний эрч суларна

May be an image of text

2025 оны 02-р сарын 17-ноос 02-р сарын 26-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд зарим газраар, 19,20-нд Уулархаг нутгаар болон нутгийн өмнөд хэсгээр, 21-нд Алтайн өвөр говиор ялимгүй цас орно.
Салхи: 18-нд Алтайн салбар уулсаар, 24,25-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 3-8 метр.
Агаарын температур: Зэрэг, Цэцэг, Эрдэнэбүрэн, Дөргөн сумдын нутгаар шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -13...-18 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна. 23-наас нийт нутгаар хүйтний эрч суларна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ