
2025 оны 02-р сарын 03-наас 02-р сарын 13-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/Энэ 10 хоногт зарим газраар бага зэргийн цас орж, 07-ноос нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна/
Хур тунадас: 04, 06-нд нутгийн хойд хэсгээр, 09-нд зарим газраар бага зэргийн цас орно.
Салхи: 04, 05, 06-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 3-8 метр.
Агаарын температур: Алтайн өвөр говь болон уулархаг нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -9...-14 градус, Цэцэг, Эрдэнэбүрэн, Дөргөн сумдын нутгаар шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -18...-23 градус, бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна. 07-ноос нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна гэж Ховд Ус, Цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.