ХОВД АЙМАГ:2-р сарын 01,02-нд зарим газраар бага зэргийн цас орно

зүлэг ба бичвэр нарын зураг байж магад

2025 оны 01-р сарын 27-ноос 02-р сарын 05-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 31-нд уулархаг нутаг болон нутгийн өмнөд хэсгээр, 2-р сарын 01,02-нд зарим газраар бага зэргийн цас орно.
Салхи: 28,29,30-нд зарим газраар секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 3-8 метр.
Агаарын температур: Алтайн өвөр говь болон уулархаг нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -4...-9 градус, Цэцэг, Эрдэнэбүрэн, Дөргөн сумдын нутгаар шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -18...-23 градус, бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ