2025 оны 01-р сарын 20-ноос 01-р сарын 29-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
/Хугацааны дунд үе буюу 23,24-нд салхи шуургатай, 24-нөөс нийт нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна/
Хур тунадас: 23-нд уулархаг нутаг болон нутгийн өмнөд хэсгээр, 24-нд зарим газраар бага зэргийн цас орно.
Салхи: 22,25-нд зарим газраар, 23,24-нд ихэнх нутгаар секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 3-8 метр.
Агаарын температур: Алтайн өвөр говь болон уулархаг нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -4...-9 градус, Цэцэг, Эрдэнэбүрэн сумдын нутгаар шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -18...-23 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.
24-нөөс нийт нутгаар хүйтний эрч чангарч Алтайн өвөр говь болон уулархаг нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -9...-14 градус, Цэцэг, Эрдэнэбүрэн сумдын нутгаар шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -23...-28 градус, бусад нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-23 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.