ХОВД АЙМАГ:2025 оны нэгдүгээр сард нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна

газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад

2025 ОНЫ 01 САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ: 

Олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. 
Агаарын температурын сарын дундаж утга олон жилийн дунджаар Алтайн өвөр говиор -12... 18°С, бусад нутгаар -18...-24°C хүйтэн байдаг байна. (Зурaг 1) 

Сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар 0–2 мм ордог. (Зурaг 3)

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн (Зураг 2) байх бол хур тунадас нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. (Зураг 4) 
Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 5-д харуулав. 

Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур өдөртөө бага зэрэг уярах боловч шөнөдөө хүйтэн жиндүү байдал хэвээр хадгалагдана. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч нэлээд чангарч ОЖД-аас 3–6°С-аар хүйтэн байна. Бусад хугацаанд ОЖД-ийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. 

Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан шуурга шуурч болзошгүй байна. 

газрын зураг ба бичвэр-н график зураг байж магадгүй


ЗӨВЛӨМЖ:

Энэ сард агаарын температур ихэнх нутгаар ОЖД-аас хүйтэн, нутгийн хойд хэсгээр ОЖД-аас ахиу цас орох төлөвтэй байгаа нь өвөлжилт хүндрэх нөхцөл үүсэж байна.
Иймд малчид, тээвэрчид, ард иргэдийг цаг агаарын нарийвчилсан мэдээ мэдээллийг цаг тухайд нь авч болзошгүй эрсдлээс сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОШТөвөөс анхааруулж байна.

бичвэр нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ