
2024 оны 12-р сарын 09-нөөс 12-р сарын 16-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/Энэ 7 хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, нийт нутгаар хүйтний эрч чангарна/
Хур тунадас: 09-нд Уулархаг нутгаар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд зарим газраар бага зэргийн цас орно.
Салхи: 11,12,16-нд зарим газраар секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 3-8 метр.
Агаарын температур: Алтайн өвөр говиор шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн, бусад нутгаар -26...-31 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.
гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.