2024 оны 12-р сарын 02-ноос 12-р сарын 09-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас:03,07-нд зарим газраар бага зэргийн цас орно.
Салхи:03,04-нд зарим газраар секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 2-7 метр.
Агаарын температур:Алтайн өвөр говиор шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн, бусад нутгаар -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.