ЖОЛООЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ ЗАР:
НЛМ Норвегийн тусламжийн байгууллага (НЛM-M) нь ашгийн бус, Христ итгэлт төрийн бус байгууллага юм. Бид Монгол улсад 2020-2024 онд Норвеги улсын Засгийн Газрын /НОРАД/ -ын санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих төсөл (ХБХХДТ) - ийг хэрэгжүүлж байна.
2025 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн “Иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” нэг жилийн бэлтгэл төслийг эхлүүлнэ. Энэ төсөл нь 2024 оны эцсээр дуусаж буй ХБХХД төсөл, цаашид үргэлжлүүлэх ХБХХД-2 төслийг холбосон гүүр төсөл юм. Төслийг Норвеги улсын засгийн газар (НОРАД) санхүүжүүлэх ба нэг жилийн хугацаатай хэрэгжинэ. Иймээс бэлтгэл төсөл нь амжилттай хэрэгжсэнээр 2026 оноос эхлэн 5 жил, урт хугацаанд хэрэгжих төслийн боломжийг нээх бөгөөд Монгол улсын Баруун бүсэд иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн сайн туршлагуудыг судалж, давуу талд суурилж, орон нутгийн чадавхыг бэхжүүлнэ. Төсөл нь одоогийн туршлагаас суралцах замаар ирээдүйн төслийн шилдэг загварыг бий болгох үндсэн зорилготой.
Тиймээс “Иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх” бэлтгэл төслийн жолооч/ механикийн ажлын байрыг Ховд болон Баян-Өлгий аймгуудад зарлаж байна.
Ховдод ажиллах жолооч/механик - Бүтэн цагийн ажилтан.
Баян-Өлгийд ажиллах жолооч , 50% ажлын байр.
Жолоочийн үндсэн ажил үүрэг:
• Зорчигчдын аюулгүй байдлыг хариуцна.
• Бүх тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээг хариуцаж, төлөвлөнө.
• Ажлын байранд шаардагдах бусад шаардлагатай үүрэг, даалгавар.
• Төсөлтэй холбоотой үүрэг даалгавар.
Жолоочид тавих үндсэн шаардлага:
• Хүчинтэй жолооны үнэмлэхтэй байх, ур чадвартай.
• Туршлагатай, Приус болон Тоёота Ланд Круйзер тээврийн хэрэгсэлд шаардлагатай засвар үйлчилгээг хийх чадвартай байх.
• Ачаалал даах чадвартай.
• Авто засварын газар ажиллаж байсан бол давуу талтай.
Нэмэлт шаардлага:
• Шударга, хөдөлмөрч, багаар ажиллах чадвартай.
• Байнга суралцах хүсэл эрмэлзэлтэй байх, НЛМ М байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлс, ёс зүйн дүрмийн дагуу ажиллах.
• Бусдыг сайн сонсох, хүндлэх, харилцааны өндөр чадвартай байх.
• Бүх ажилтан, хамтрагч болон төслийн үр шимийг хүртэгчдэд сайн жишээ болохуйц зан байдлаар ажиллана.
• Хөдөө ажиллах боломжтой байх.
Хэрэв дээрх шаардлагыг хангаж байвал ажлын өдрүүдэд, ажлын цагаар дараах утсаар холбогдож өргөдлийн маягтыг авна уу.
Ховд салбар: Утас 7043 4095, и-мэйл lhagva@nlm.mn
Баян-Өлгий салбар: Утас 7509 3335, и-мэйл bauka@nlm.mn
НЛМ М байгууллагын өргөдлийн маягт, өөрийн намтар, өмнөх ажил олгогчдоос хоёр тодорхойлолт захидал, англи хэл дээр info@nlm.mn рүү 2024 оны 11 сарын сарын 22-ны дотор илгээнэ.
Бид зөвхөн сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбогдохыг анхаарна уу.