ХОВД АЙМАГ:Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна

газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад

2024 ОНЫ  10 САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ:

Олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.

Агаарын температурын сарын дундаж утга олон жилийн дунджаар Алтайн салбар уулсаар 0...-8°C хүйтэн, бусад нутгаар 0...+6°C дулаан байдаг.

Сарын нийлбэр хур тунадас ихэнх  нутгаар 0–6 мм ордог.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

Энэн сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-ын орчим, хур тунадас ОЖД-ын орчим байх төлөвтэй байна. /Зураг 1 /.
Агаарын температур, хур тунадасны явцыг /Зураг 5 /-д харуулав.

газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүүдэд ОЖД-аас 1-3°C хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД-аас бага зэрэг дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүүдэд хур тунадас, уулархаг нутгаар цас орж, Алтайн салбар уулсаар салхи шургатай байх төлөвтэй байна.

ЗӨВЛӨМЖ

Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Ялангуяа сарын эхний хагаст ойр ойрхон муудалттай, агаар мандал тогтворгүй, салхи шуурга ихтэй байх төлөв ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.

бичвэр нарын зураг байж магад


                                                                                                                                                                   ЭХ СУРВАЛЖ:ХОВД АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ