ХОВД АЙМАГ:15,19-нд зарим газраар, 17-нд уулархаг нутгаар, 18-нд ихэнх нутгаар бага зэргийн бороо, хур тунадас, цас орно

2 хүн, хөшөө дурсгал ба бичвэр нарын зураг байж магад

2024 оны 10-р сарын 14-нөөс 10-р сарын 21-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 15,19-нд зарим газраар, 17-нд уулархаг нутгаар, 18-нд ихэнх нутгаар бага зэргийн бороо, хур тунадас, цас орно.

Салхи: 15,19,21-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 17-ноос нийт нутгаар хүйтэрч Уулархаг нутгаар шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ