2024 оны 10-р сарын 11-нээс 10-р сарын 15-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас:13,14-нд зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас, цас орно.
Салхи:12,13,14-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур:Уулархаг нутгаар шөнөдөө -4 градус хүйтнээс +1 градус дулаан, өдөртөө +10…+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус дулаан, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 14-нөөс нийт нутгаар хүйтэрнэ гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.