Энэ 7 хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар салхи шуургатай байж, хугацааны сүүлчээр нийт нутгаар хүйтэрнэ

May be an image of musk ox

2024 ОНЫ 10-Р САРЫН 07-НООС 10-Р САРЫН 14-НИЙГ ХҮРТЭЛХ 7 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ 

/Энэ 7 хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар салхи шуургатай байж, хугацааны сүүлчээр нийт нутгаар хүйтэрнэ./

Хур тунадас: 08-нд зарим газраар, 14-д уулархаг нутгаар бага зэргийн бороо, хур тунадас, цас орно.

Салхи: 07-нд Уулархаг нутгаар, 08,09,12,13,14-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө -4 градус хүйтнээс +1 градус дулаан, өдөртөө +10…+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус дулаан, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 10-р сарын 14-нөөс нийт нутгаар хүйтэрнэ гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ