Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ:Аравдугаар сарын агаарын температур олон жилийн дунджаар алтайн салбар уулсаар 0-8 градус хүйтэн, бусад нутгаар 0+6 градус дулаан байдаг. Мөн сарын нийлбэр хур тунадас ихэнх нутгаар 0–6 мм ордог.
Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. /Зураг 1 /. Агаарын температур, хур тунадасны явцыг / Зураг 5 /-д харуулав.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүүдэд ОЖД-аас 1-3°C хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД-аас бага зэрэг дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүүдэд хур тунадас, уулархаг нутгаар цас орж, Алтайн салбар уулсаар салхи шургатай байх төлөвтэй байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.