ХОВД АЙМАГ:09-р сарын 30-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2 хүн, хөшөө дурсгал ба бичвэр нарын зураг байж магад

2024 оны 09-р сарын 23-наас 09-р сарын 30-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/Энэ 7 хоногийн ихэнх хугацаанд хур тунадастай, салхи шуургатай, 27-ноос нийт нутгаар хүйтэрнэ/

Хур тунадас:26,27-нд Алтайн өдөр говь болон Уулархаг нутгаар, 28,29,30-нд зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас, уулархаг нутгаар цас орно.

Салхи:24,26,27-нд зарим газраар, 25-нд ихэнх нутгаар секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр, зарим үед түр зуур секундэд 20-22 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 5-10 метр.

Агаарын температур:Уулархаг нутгаар шөнөдөө -1 градус хүйтнээс +4 градус дулаан, өдөртөө +13…+18 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна. 27-ноос нийт нутгаар хүйтэрч, Уулархаг нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, өдөртөө +8...+13 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ