Энэ сарын 17,18-нд зарим газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар нойтон цас орно

бичвэр нарын зураг байж магад

2024 оны 09-р сарын 15-ны өдрийн 20 цагаас 09-р сарын 16-ны өдрийн 20 цаг хүртэлх 
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Ховд аймгийн нутгаар: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 11-13 метр. Агаарын температур Уулархаг нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...+5 градус дулаан, өдөртөө +16...+21 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө +2...+4 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.

2024 оны 09-р сарын 17-ноос 09-р сарын 21-нийг хүртэлх
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 17,18-нд зарим газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи: 17-нд зарим газраар секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус, бусад нутгаар шөнөдөө -1 градус хүйтнээс +4 градус, өдөртөө +11...+16 градус дулаан байна. 20-ноос нийт нутгаар бага зэрэг дулаарна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ