ХОВД АЙМАГ: Энэ 7 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадастай, салхи шуургатай, сэрүүхэн, хөрсөн дээрээ цочир хүйтэрнэ

May be an image of fog, cloud, mountain and text


2024 оны 09-р сарын 09-нөөс 09-р сарын 16-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/Энэ 7 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадастай, салхи шуургатай, сэрүүхэн, хөрсөн дээрээ цочир хүйтэрнэ/

 Хур тунадас: 12,13-нд Уулархаг нутгаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд зарим газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи: 12,13,14-нд зарим газраар секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө -1 градус хүйтнээс +4 градус дулаан, өдөртөө +14…+19 градус, бусад нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна. 13-наас нийт нутгаар сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө -4 градус хүйтнээс +1 градус дулаан, өдөртөө +8…+13 градус, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +10...+15 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ