ХОВД АЙМАГ:Энэ 7 хоногийн эхээр болон сүүлчээр ихэнх нутгаар салхи шуургатай, сэрүүхэн, зарим газраар хөрсөн дээрээ цочир хүйтэрнэ

үүл, манан, уул ба бичвэр нарын зураг байж магад

2024 оны 09-р сарын 02-ноос 09-р сарын 09-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/ Энэ 7 хоногийн эхээр болон сүүлчээр ихэнх нутгаар салхи шуургатай, сэрүүхэн,

зарим газраар хөрсөн дээрээ цочир хүйтэрнэ /

Хур тунадас: 02,03-нд Уулархаг нутгаар, 07,08-нд зарим газраа бага зэргийн бороо орно.

Салхи: 02-нд ихэнх нутгаар, 03,06,07,08-нд зарим газраар секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.

Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүлчээр /  09-р сарын 02,03,08,09 /-нд сэрүүсч, Уулархаг нутгаар шөнөдөө -1 градус хүйтнээс +4 градус дулаан, өдөртөө +11…+16 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна. Бусад хугацаанд нийт нутгаар дулаарна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ