ХОВД АЙМАГ:Энэ сарын 19,20-нд нийт нутгаар бага зэрэг сэрүүснэ

бичвэр нарын зураг байж магад

2024 оны 08-р сарын 19-нөөс 08-р сарын 26-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна/

Хур тунадас: 19,20-нд зарим газраар, 21,22-нд Уулархаг нутгаар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: 20,21,22,25-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +19…+24 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. 19,20-нд нийт нутгаар бага зэрэг сэрүүснэ гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ