2024 оны 08-р сарын 13-наас 08-р сарын 17-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас:13,14-нд зарим газраар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи:14-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур:Уулархаг нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +20…+25 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна.