2024 оны 07-р сарын 26-ны өдрийн 20 цагаас 07-р сарын 26-ны өдрийн 20 цаг хүртэлх хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ. Агаарын температур Уулархаг нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +24...+29 градус, бусад нутгаар шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +29...+34 градус дулаан байна.
Ховд хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө +16...+18 градус, өдөртөө +31...+33 градус дулаан байна.
2024 оны 07-р сарын 28-наас 08-р сарын 01-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: 29,31-нд зарим газраар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: 29,30,31-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +24…+29 градус, бусад нутгаар шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +29...+34 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.