ХОВД АЙМАГ:Энэ сарын 23,24,26-нд зарим газраар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

2024 оны 07-р сарын 23-наас 07-р сарын 27-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:23,24,26-нд зарим газраар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи:24-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.

Агаарын температур:Уулархаг нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +22…+27 градус, бусад нутгаар шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ