07-р сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

бичвэр нарын зураг байж магад

2024 оны 07-р сарын 19-ний өдрийн 20 цагаас 07-р сарын 20-ны өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Өдөртөө зарим газраар бороо, Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 11-13 метр хүрч ширүүснэ, Борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур Уулархаг нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +27...+32 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө +17...+19 градус, өдөртөө +28...+30 градус дулаан байна.

2024 оны 07-р сарын 21-нээс 07-р сарын 25-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 22,23-нд зарим газраар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: 21-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23…+28 градус, бусад нутгаар шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +27...+32 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ