07-р сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

2 хүн, хөшөө дурсгал ба бичвэр нарын зураг байж магад

2024 оны 07-р сарын 15-наас 07-р сарын 22-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/Зарим газраар түр зуурын аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна/

Хур тунадас: 16-нд уулархаг нутгаар, 17,18,19,20-нд зарим газраар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: 17,20,21-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +27...+32 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ