07-р сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

газрын тос боловсруулах үйлдвэр ба бичвэр нарын зураг байж магад

2024 оны 07-р сарын 14-ний өдрийн 20 цагаас 07-р сарын 15-ны өдрийн 20 цаг хүртэлх
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 10-12 метр. Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +24...+29 градус, бусад нутгаар шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +29...+34 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө +16...+18 градус, өдөртөө +31...+33 градус дулаан байна.

2024 оны 07-р сарын 16-наас 07-р сарын 20-ныг хүртэлх
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 16,17-нд зарим газраар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: 16,17-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23…+28 градус, бусад нутгаар шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +28...+33 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ