07-р сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

газрын тос боловсруулах үйлдвэр ба бичвэр нарын зураг байж магад

2024 оны 06-р сарын 30-ны өдрийн 20 цагаас 07-р сарын 01-ний өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Өдөртөө зарим газраар бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 10-12 метр. Агаарын температур Уулархаг нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +24...+29 градус, бусад нутгаар шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +29...+34 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +17...+19 градус, өдөртөө +30...+32 градус дулаан байна.

2024 оны 07-р сарын 02-ноос 07-р сарын 06-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 02,03,04,05-нд зарим газраар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +14...+19 градус дулаан, өдөртөө +27...+32 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ