07-р сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

бичвэр нарын зураг байж магад

2024 оны 06-р сарын 27-ны өдрийн 20 цагаас 06-р сарын 28-ны өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Өдөртөө зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 11-13 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүнэ. Агаарын температур Уулархаг нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө +14...+16 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна.

 
2024 оны 06-р сарын 29-нөөс 07-р сарын 03-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 29, 07 сарын 02-нд зарим газраар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +14...+19 градус дулаан, өдөртөө +27...+32 градус дулаан байна гэж аймгийн ЦУЦОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ