Энэ долоо хоногийн дунд үеэр зарим газраар бороошно



2024 оны 06-р сарын 24-нөөс 07-р сарын 01-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/Хугацааны дунд үеэр зарим газраар түр зуурын бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна./

Хур тунадас: 26, 27, 28, 29-нд зарим газраар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи:
26,27-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +22..+27 градус, бусад нутгаар шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +28...+33 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ