Хугацааны эхэн болон дунд үеэр бороошно



2024 оны 06-р сарын 17-ноос 06-р сарын 24-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/Хугацааны эхэн болон дунд үеэр борооших тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна./

Хур тунадас: 17,18-нд зарим газраар, 19,20-нд ихэнх нутгаар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: 17,19,20-нд зарим газраар секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 3-8 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +18...+23 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ