Ойрын үед орсон хур борооны улмаас Ховд аймгийн томоохон голуудын усны түвшин нэмэгдэж үерлэжээ.
Өнөөдрийн /2024.06.17/ байдлаар Алтайн нуруунаас усжих томоохон голууд болох Ховд гол үерийн түвшнээс 28см, Үенч гол үерийн түвшнээс 6см, Булган гол үерийн түвшнээс 2см-ээр тус тус даван үерлэсэн байна.
Мөн Буянт голын усны түвшин 337 см, Төгрөг голын усны түвшин 434см байгаа нь үерийн түвшинд хүрээгүй хэдий ч усны түвшин их байгаа үзүүлэлт юм.
Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар амарч буй ард иргэд сэрэмжтэй байж, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулан ҮЕР УСНЫ гэнэтийн аюулаас сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагаас ОНЦГОЙЛОН анхааруулж байна.