Энэ сарын 11,12,13-нд зарим газраар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно



2024 оны 06-р сарын 10-наас 06-р сарын 17-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

/Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна./

Хур тунадас: 11,12,13-нд зарим газраар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: 11,12,13-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 5-10 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ