06-р сарын 14-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

газрын тос боловсруулах үйлдвэр ба бичвэр нарын зураг байж магад

2024 оны 06-р сарын 08-ны өдрийн 20 цагаас 06-р сарын 09-ний өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Өдөртөө зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 11-13 метр, Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна.
Ховд хот орчмоор: Үүлшинэ. Өдөртөө дуу цахилгааантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +11...+13 градус, өдөртөө +25...+27 градус дулаан байна.

2024 оны 06-р сарын 10-наас 06-р сарын 14-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 10,11,12-нд зарим газраар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: 10-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 5-10 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус дулаан, өдөртөө +25...+30 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ