Энэ оны нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

хойд туйл нарын зураг байж магад

2024 ОНЫ 01 САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ: 

Олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. 
Агаарын температурын сарын дундаж утга олон жилийн дунджаар Алтайн өвөр говиор -12... 18°С, бусад нутгаар -18...-24°C хүйтэн байдаг байна. (Зурaг 1) 

газрын зураг ба

Сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар 0–2 мм ордог. (Зурaг 3)

газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

Энэ сард агаарын дундаж температур Алтайн өвөр говийн нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим (Зураг 2) байх бол хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. (Зураг 4) 

Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 5-д харуулав.

Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 3–5°С-аар дулаан, бусад хугацаанд ОЖД–аас 3–5°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэг болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ