2024 оны 1 дүгээр сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ



2023 ОНЫ 12-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН 20 ЦАГААС 12-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН 20 ЦАГ ХҮРТЭЛХ  ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 3-8 метр, Алтайн салбар уулсаар секундэд 10-12 метр. Агаарын температур Алтайн өвөр говь болон уулархаг нутгаар шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -11...-16 хүйтэн байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Агаарын температур шөнөдөө -21...-23 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

2023 ОНЫ 12-Р САРЫН 30-НААС 2024 ОНЫ 01-Р САРЫН 03-НЫГ ХҮРТЭЛХ 5 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

Хур тунадас: 30-нд зарим газраар, 2024 оны 01 сарын 01-нд уулархаг нутгаар бага зэргийн  цас орно.

Салхи: 30,31-нд Алтайн салбар уулсаар секундэд 11-13 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар баруунаас секундэд 3-8 метр.

Агаарын температур: Алтайн өвөр говиор болон Алтайн салбар уулсаар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн, бусад нутгаар  шөнөдөө  -21...-26 градус хүйтэн, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна. 31-нээс нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ