Энэ долоо хоногт Их нууруудын хотгороор шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна



2023 оны 12-р сарын 11-нээс 12-р сарын 18-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 11-нд Алтайн өвөр говиор, 12-нд Уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор, 13-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно.
Салхи: 12,13-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд нийт нутгаар баруунаас секундэд 4-9 метр.
Агаарын температур: Их нууруудын хотгороор шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус хүйтэн, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ