2023 оны 12-р сарын 04-нөөс 12-р сарын 11-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



/6,7-нд ихэнх нутгаар салхи шуургатай, 8-наас хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна/

Хур тунадас: 07-нд уулархаг нутаг болон Алтай өвөр говиор, 9,10-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 06-нд уулархаг нутгаар, 04,07-ны өдөр зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр, үе үе секундэд 24метрийг давж ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр.

 Агаарын температур: Их нууруудын хотгороор шөнөдөө  -12... -17 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө -1 градус хүйтнээс +4 градус дулаан, 08-наас нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч Их нууруудын хотгороор шөнөдөө  -20... -25 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ