2023 ОНЫ 12 САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭУУР АМЬСГАЛЫН ТОЙМ:
Олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.
Агаарын температурын сарын дундаж утга олон жилийн дунджаар нийт нутгаар -14...-24°C хүйтэн байдаг байна (Зурaг 1) .
Сарын нийлбэр хур тунадас Алтайн өвөр говийн нутгаар 2–6 мм, бусад нутгаар 0–2 мм ордог (Зурaг 3).
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ: Энэ сард агаарын дундаж температур Алтайн өвөр говийн нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан (Зураг 2) байх бол хур тунадас Их нууруудын хотгор болон Мөст, Цэцэг сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. (Зураг 4)
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 5)–д харуулав. Сарын эхээр нутгийн хойд хэсэг болон уулархаг нутгаар цас орж, агаарын температур олон жилийн дунджаас 1–2°С-аар хүйтэн байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Нэг болон хоёрдугаар арав хоногт олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 1–3°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.
ЗӨВЛӨМЖ
Арванхоёрдугаар сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Их нууруудын хотгор болон Мөст, Цэцэг сумдын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Сарын эхээр уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур ОЖД–аас 1–2°С-аар хүйтэн байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Нэг болон хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас багатай байх бол гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна. Иймд цаг агаарын болзошгүй эрсдлээс сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОШТөвөөс анхааруулж байна.